card

ҮНЭТ ЗҮЙЛС

Бид үйл ажиллагаагаа хэрхэн явуулах болон бүх ажилтан ажилчид өөр өөрсдийн хүлээсэн ажил үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх нь “Тогтвортой өсөлт, үнэт зүйлийг хариуцлагатайгаар бий болгох өндөр бүтээмжтэй багийн соёлыг төлөвшүүлэх” үндэс нь байх болно гэдэгт итгэж байна.

Бороогийн үндсэн зорилго нь бид өөрсдийн хувьцаа эзэмшигчдэдээ өгөөж хүртээх гол зорилготой ч үнэнч шударга, ёс зүйтэй байх нь бидний хийж байгаа бүх ажлын үндэс болно. Алсын хараандаа хүрэхийг эрмэлзэн бид дараах суурь үнэт зүйлсийг баримтлана:

Багийн амжилт

  • Сэтгэл зүтгэл гаргаж, идэвхитэй оролцоно
  • Багийн гишүүн бүрийн хувь нэмэр, хичээл зүтгэлийг урамшуулна
  • Үр дүнд төвлөрнө

Хариуцлагатай уул уурхай

  • Төрийн бүх хууль тогтоомж, дотоод засаглалын стандартыг мөрдөнө
  • Ажилтнууд болон үйл ажиллагаагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй идэвхтэй, ил тод хамтран ажиллана
  • Бидний үйл ажиллагаанаас үүсч болзошгүй сөрөг нөлөөллийг нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийг харгалзан боломжит түвшинд хүртэл бууруулна

Байнга сайжруулахыг эрмэлзэнэ

  • Бид оролцогч талууд, тэдгээрийн дотор ажилтнууд, орон нутгийн иргэд, хувьцаа эзэмшигчид, засгийн газар болон олон нийтийн зүгээс найдлага тавьж байгаа эдийн засаг, байгаль орчны болон нийгмийн хүлээлтийг биелүүлэхийн тулд үйл ажиллагааныхаа менежментийг байнга сайжруулна.
  • Одоо байгаа байдлыг хэлэлцэн өөрчлөлт хийж, бизнесээ өргөжүүлэх шинэ арга замыг эрэлхийлнэ

Үр дүн гаргана

  • Үйл ажиллагаагаа мэргэжлийн өндөр түвшинд явуулж, аюулгүй ажиллагааг хангахын төлөө хичээнгүйлэн зүтгэж, үр дүнг нь хариуцна
  • Хувьцаа эзэмшигчдийн өгөөж, бизнесийн ёс зүй, ажлын байрны аюулгүй байдал, байгаль хамгаалал, орон нутгийн эдийн засгийн хөгжлөөр салбартаа тэргүүлэгч байна

Алсын хараа, үнэт зүйлсийнхээ төлөө тууштай зүтгэх бидний хүчин зүтгэлийн үр дүнд Бороо цаашид ч хүсэмжит ажил олгогч, мөн үйл ажиллагаагаа явуулж байгаа улсуудын засгийн газар, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, тусгай сонирхлын бүлгүүдийн хувьд итгэж сонгох бизнесийн түнш нь хэвээр байна гэдэгт бид итгэж байна. Олон улсад үйл ажиллагаа явуулдаг компанийн хувьд бид ард түмний янз бүрийн хэрэгцээ шаардлага, үнэт зүйлс, тэдний соёлыг хүндэтгэж, оролцогч талуудын итгэлцлийг бий болгохын төлөө ил тод байдлыг зэргээр хангаж ажиллана.

Хүсэлт илгээх