ШАГНАЛ, ӨРГӨМЖЛӨЛ
Бороо Гоулд байгуулагдсан цагаас хойш тус компанид болон түүний ажилтнуудад олгосон шагналуудын жагсаалтыг оноор гаргасан байгааг үзнэ үү.
Татварын албаны дээд шагнал “Хөх дэвтэр” (2011 оны 9 дүгээр сар)
Монгол Улсын татварын хууль тогтоомжийг шударгаар сахиж, улс орон нутгийн төсөв бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг үнэлж Татварын албаны дээд шагнал “Хөх дэвтэр”-ийг Татварын Ерөнхий Газрын дарга Бороо Гоулд компанид Монгол Улсад татварын алба үүсч хөгжсөний 100 жилийн ой, шинэ үеийн татварын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан 2011 онд гардуулав.
2010 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж
Улс орон нутгийн төсөв бүрдүүлэхэд Бороо Гоулд компанийн оруулж байгаа хувь нэмрийг үнэлж Сангийн сайд 2010, 2011 онд тус компанид өргөмжлөл гардуулав.
“2010 оны Топ 100 аж ахуйн нэгж” өргөмжлөл (2011 оны 4 дүгээр сар)
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас Бороо Гоулд компанийг ТОП 100 ААН-ээс 20-р байрт шалгаруулав.
Талархлын бичиг (2010 оны 7 дугаар сар)
Монгол Улсын төв замтай Мандал сумыг сайжруулсан замаар холбож, хүүхэд залуучуудын спортын ордонг барьж байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан явдалд талархаж Мандал сумын захиргаанаас Бороо Гоулд компанид талархлын бичиг гардуулав.
2010 оны тэргүүний “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллага” өргөмжлөл (2010 он)
Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга тус компанид өргөмжлөлийг гардуулав.
Талархлын бичиг (2010 оны 6-р сар)
Хүүхдийн бие бялдар, оюуныг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Нийслэлийн Хүүхэд, залуучуудын газраас Бороо Гоулд компанид талархлын бичиг гардуулав.
“Эрчим хүчний салбарын тэргүүний ажилтан” Эрдэс Баялаг Эрчим Хүчний Яам
Б. Бадмаараг (цахилгааны инженер, Үйлдвэрийн засварын хэлтэс)
“Тэргүүний уурхайчин” Эрдэс Баялаг Эрчим Хүчний Яам
Д. Батдорж (Уурхайн захиргааны жолооч, Уурхайн захиргаа)
А. Түмэндэмбэрэл (Уурхайн захиргааны жолооч, Уурхайн захиргаа)
Д. Баярсайхан (Ахлах мастер, Үйлдвэрийн засварын хэлтэс)
Ц. Төмөрбаатар (Гагнуурчин, Үйлдвэрийн засварын хэлтэс)
Ч. Цогтгэрэл (Гагнуурчин, Үйлдвэрийн засварын хэлтэс)
Г. Рагчаа (Хүнд механизмын оперотор, Уурхайн ашиглалтын хэлтэс)
Д. Батчулуун (Хүнд механизмын оперотор, Уурхайн ашиглалтын хэлтэс)
Д. Төгөлдөр (Уулын ашиглалтын мастер, Уурхайн ашиглалтын хэлтэс)
М. Чулуунбат (Өрмийн оператор, Уурхайн ашиглалтын хэлтэс)
Н. Баярсайхан (Хүнд механизмын оперотор, Уурхайн ашиглалтын хэлтэс)
П. Мөнхбат (Хүнд механизмын оперотор, Уурхайн ашиглалтын хэлтэс)
С. Болдбаатар (Өрмийн оператор, Уурхайн ашиглалтын хэлтэс)
Л. Одбаатар (Уурхайн засварын ерөнхий мастер, Уурхайн засварын хэлтэс)
Ч. Ганбат (Уурхайн засварын машинист, Уурхайн засварын хэлтэс)
Б. Сүхбаатар (Үйлдвэрийн ашиглалтын сургагч, Хүний нөөц, сургалтын хэлтэс)
“2009 оны Топ 100 аж ахуйн нэгж” өргөмжлөл
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Бороо Гоулд компанийг ТОП 100 ААН-д шалгаруулав.
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тэргүүний аж ахуйн нэгж (2009 он)
Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар (АМХЭГ), Монголын Ажил Олгогч Эздийн Холбоо хамтран Бороо Гоулд компанийг ажилтнуудынхаа хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн хамгааллыг сайжруулах, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны сургалтын тогтолцоог бий болгох, эрүүл мэндийг хамгаалах, мэргэжлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, осолгүй үйлдвэрлэл явуулах талаар гаргасан амжилтыг нь үнэлж “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тэргүүний аж ахуйн нэгж”-ээр шалгаруулав.
“Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж” өргөмжлөл (2009 оны 7 дугаар сар)
Улс орон нутгийн төсөв бүрдүүлэхэд Бороо Гоулд компанийн оруулж байгаа хувь нэмрийг үнэлж Сангийн сайд тус компанид “Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж” өргөмжлөл гардуулав.
“2008 оны Топ 100 аж ахуйн нэгж” өргөмжлөл
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Бороо Гоулд компанийг ТОП 100 ААН-д шалгаруулав.
Талархлын бичиг (2008 оны 3 дугаар сар)
Монголын Хүүхдийн Сагсан Бөмбөгийн Холбоо /МХСБХ/-той хамтарч ажиллан санхүүгийн дэмжлэг үзүүлж, Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Бороо Гоулд компанид МХСБХ-оос талархлын бичиг гардуулав.
2008 оны шилдэг байгууллага
“Нийгмийн даатгалд даатгуулагчдыг дэмжих холбоо”-оос Бороо Гоулд компанийг оны шилдэг байгууллагаар өргөмжлөв.
“2007 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж” өргөмжлөл
Улс орон нутгийн төсөв бүрдүүлэхэд Бороо Гоулд компанийн оруулж байгаа хувь нэмрийг үнэлж Сангийн сайд 2007 онд тус компанид “Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж” өргөмжлөл гардуулав.
“2007 оны Топ 100 аж ахуйн нэгж” өргөмжлөл
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Бороо Гоулд компанийг ТОП 100 ААН-д шалгаруулав.
“Тэргүүний уурхайчин” Үйлдвэр, худалдааны яам
Жагваралын Цогбадрах (Тоног төхөөрөмжийн оператор, Уурхайн ашиглалтын хэлтэс)
Балгансүрэнгийн Баатарцогт (Өрөм, тэсэлгээний мастер, Уурхайн ашиглалтын хэлтэс)
Төмөр-Очирын Мөнхбаяр (Өрөм, тэсэлгээний оператор, Уурхайн ашиглалтын хэлтэс)
Мөнхийн Бямбасүрэн (Тоног төхөөрөмжийн оператор, Уурхайн ашиглалтын хэлтэс)
Лантарын Тэрбиш (Сургалтын мастер, Хүний нөөц, сургалтын хэлтэс)
Хавалхааны Жолдоон (Үйлдвэрийн ахлах мастер, Үйлдвэрийн ашиглалтын хэлтэс)
Самбуугийн Баясах (Үйлдвэрийн оператор, Үйлдвэрийн ашиглалтын хэлтэс)
Үйлдвэр, худалдааны яамны 85 жилийн ойн медаль
Дүзээнямын Пүрэврааш (Уурхайн орлогч дарга, Уурхайн ашиглалтын хэлтэс)
Байгаль орчны тэргүүний ажилтан
Баасандуламын Лхамсүрэн (Байгаль орчны хэлтсийн орлогч дарга, Байгаль орчны хэлтэс)
Эрчим хүчний салбарын тэргүүний ажилтан
Чулуунбазарын Бямбадорж (Цахилгааны ахлах мастер, Үйлдвэрийн засварын хэлтэс)
Түлш, эрчим хүчний яамны жуух бичиг
Базарсадын Бадмаараг (Цахилгаанчин, Үйлдвэрийн засварын хэлтэс)
Үйлдвэр, худалдааны яамны жуух бичиг
Баярмэндийн Хүрэлбаатар (Өрөм, тэсэлгээний оператор, Уурхайн ашиглалтын хэлтэс)
Толдойн Буянтогтох (Тоног төхөөрөмжийн оператор, Уурхайн ашиглалтын хэлтэс)
Жавзангийн Алтангэрэл (Өрөм, тэсэлгээний оператор, Уурхайн ашиглалтын хэлтэс)
Бадарчийн Ганбаатар (Үйлдвэрийн ерөнхий мастер, Үйлдвэрийн ашиглалтын хэлтэс)
Бинеэгийн Сүхбаатар (Үйлдвэрийн оператор, Үйлдвэрийн ашиглалтын хэлтэс)
Тагаржавын Нэргүй (Үйлдвэрийн оператор, Үйлдвэрийн ашиглалтын хэлтэс)
Отгонжавын Болд (Засварын ерөнхий мастер, Уурхайн засварын хэлтэс)
Лхагважавын Одбаатар (Засварын мастер, Уурхайн засварын хэлтэс)
Манлайн Батбаяр (Засварчин, Уурхайн засварын хэлтэс)
Сандагийн Буман (Уурхайн захиргааны жолооч, Уурхайн захиргаа)
Чулуунбатын Уламнэмэх (Уурхайн захиргааны жолооч, Уурхайн захиргаа)
Баянжаргалын Оюунгэрэл (Ерөнхий геологич, Уурхайн геологийн хэлтэс)
Насандоржийн Түмэнбаяр (Уулын ахлах инженер, Уурхайн геологийн хэлтэс)
Баасангийн Чойжил (Өрөм, тэсэлгээний оператор, Уурхайн ашиглалтын хэлтэс)
“Уул уурхайн салбарт шинэ технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгж” өргөмжлөл (2006 он)
Монгол Улсын Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас 2006 онд Бороо Гоулд компанийг уул уурхайн салбарт шинэ технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгжээр шалгаруулав.
Талархлын бичиг 2006 он
Монгол Улсын татварын хууль тогтоомжийг сахин биелүүлж байгаад талархан 2006 онд Монгол Улсын Татварын Ерөнхий Газраас тус компанид талархлын бичиг гардуулав.
2006 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөгч шилдэг байгууллага
Нийгмийн даатгалын тухай хууль, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, даатгуулагчдын нийгмийн баталгааг хангах талаар гаргасан томоохон амжилт, мөн түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэлээ зохих хугацаанд нь төлөн иргэдэд чанартай, хүртээмжтэй нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэхэд нь Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар (УНДЕГ) -т хувь нэмэр оруулж байгааг үнэлэн тус компанийг УНДЕГ-аас шилдэг шимтгэл төлөгч байгууллагаар шалгаруулав.
“2006 оны Топ 100 аж ахуйн нэгж” өргөмжлөл
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Бороо Гоулд компанийг ТОП 100 ААН-д шалгаруулав.
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тэргүүний аж ахуйн нэгж (2005 оны 12 дугаар сар)
Осолгүй үйлдвэрлэл явуулж, уурхайдаа аюулгүй, эрүүл орчин бий болгосныг үнэлж Бороо Гоулд компанийг АМХЭГ-аас хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тэргүүний аж ахуйн нэгжээр шалгаруулав.
“Тэргүүний шимтгэл төлөгч” өргөмжлөл (2005 он)
Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс тус компанийг тэргүүний шимтгэл төлөгч байгууллагаар шалгаруулав.
“Найдвартай татвар төлөгч аж ахуйн нэгж” өргөмжлөл (2005 он)
Улсын төсөв бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг үнэлж тус компанид Монгол Улсын Татварын Ерөнхий Газраас “Найдвартай татвар төлөгч” өргөмжлөл гардуулав.
Талархлын бичиг (2005 он)
Мандал сумын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд зориулан хандив өргөсөнд нь талархлаа илэрхийлж тус эмнэлгийн захиргаанаас Бороо Гоулд компанид талархлын бичиг гардуулав.
“2004 оны Топ 100 аж ахуйн нэгж” өргөмжлөл
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Бороо Гоулд компанийг ТОП 100 ААН-д шалгаруулав.
“2003 оны гадаадын шилдэг хөрөнгө оруулагч” өргөмжлөл (2003 оны 12 дугаар сар)
Монгол Улсын уул уурхайн салбарт шууд хөрөнгө оруулалт амжилтай оруулсныг үнэлж МҮХАҮТ-аас Бороо Гоулд компанийг “Гадаадын шилдэг хөрөнгө оруулагч”-аар өргөмжлөв.
Талархлын бичиг
Монгол Улсын татварын хууль тогтоомжийг сахин биелүүлж байгааг үнэлэн Монгол Улсын Татварын Ерөнхий Газраас 2003 онд тус компанид талархлын бичиг гардуулав.
Хүндэт өргөмжлөл (2003)
Нийгмийг даатгалын шимтгэлээ зохих хугацаанд нь төлж, ажилчдынхаа нийгмийн хамгааллыг хангах талаар авч хэрэгжүүлж үйл ажиллагааг нь үнэлэн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс тус компанид хүндэт өргөмжлөл гардуулав.