card

БАЙГАЛЬ ОРЧИН

БАЙГАЛЬ ОРЧИН НӨХӨН СЭРГЭЭЛТ

2003 оноос эхлэн техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг нийт 435.7 га талбайд, 2007 оноос хойш 50 орчим га талбайд 10 гаруй төрлийн 58,000 орчим мод, бутыг тарьж, нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлыг зохих стандарт, журмын дагуу хийж гүйцэтгэж ирлээ.

Техникийн нөхөн сэргээлт хийгдсэн талбайд хөрс боловсруулах, ургамалжуулах, ойжуулах, арчилгаа тордолт хийх, амьтны аймгийг нутагшуулах, нутагших нөхцлийг бүрдүүлэх ажлыг цогцоор нь хэрэгжүүлдэг.

Биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгаалал

Төслийн нөлөөллийг үе шаттайгаар бууруулах буюу нөлөөллөөс зайлсхийх, нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээнүүдийг хамтад нь авч үзэн зохих арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Бороо Гоулд компанийн хувьд нийтдээ 888.5 га талбай уурхайн үйл ажиллагаанд өртөгдсөн бөгөөд үүнээс нөхөн сэргээх боломжгүй үлдэгдэл нөлөөлөлд 92.7 га газар ордог. Дүйцүүлэн хамгаалах талбайн хэмжээг холбогдох аргачлалын дагуу тооцсоноор 160 га бэлчээрийн талбайг сайжруулах, 45 га талбайг ойжуулах үүргийг хүлээсэн.

Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн нутагт Бортолгой хэмээх газарт 45 га талбайд ойн зурвас байгуулах, Доргонт хэмээх газарт 7000 га талбайд бэлчээрийн менежментийн төслийг 2018 оноос 2022 он хүртэл хэрэгжүүлж байна.

Хүсэлт илгээх